2015-01-13
Дүрс үүсгэх хичээл - Багш Л.Баярсайхан

БЛОГООР ХЭРХЭН ТАНИГДАХ ВЭ?

Цахим сургалт гэдэг сүлжээний технологыг ашиглан засварлах , хүргэх , сонгох , удирдах боломжыг бүрдүүлсэн өргөжүүлсэн сургалт юм. Цахим сургалт нь интернэтэд суурилсан сургалт юм.

 

Интернэт нь мэдээллийг ашиглахад бэлэн байлгах зорилготой бол блог нь мэдээллийг үүсгэх боломжийг хүн болгонд бий болгох зорилготой

 

Блог бичих нь хэвлэл мэдээлэлд үзүүлэх эерэг бөгөөд маш хүчтэй хүчин зүйл.

 

Блог бол Интернэт ертөнцөд:

*      Өөрийн гэсэн дахин давтагдашгүй орон зай цахим хуудастай болох хялбар арга юм

*      Блогоороо дамжуулж мэдлэг, үзэл бодлоо хуваалцаж, өөрийгөө хөгжүүлж, өөрийгөө нийгэмд зөвөөр таниулж, хамтран бичигч олж авах

*      Мэргэжил нэгтнүүдийнхээ ажил амьдралын туршлагаас суралцаж,, хувийн өөрийн гэсэн хүрээлэлтэй болж байна.

 

Хүний сурах явц янз бүр байдаг. Зарим нь хурдан, зарим нь удаан ойлгодог. Цахим сургалтыг сонгосноор өөртөө тохируулан хичээллэх боломжтой болдог.

 

Блогийн давуу тал:

*      Суралцагч нарт өөрийн хэмнэлээр сурах боломжийг олгоно.

*      Oюутан сурагчдад өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгоно.

*      Багш нарт ажлын байрандаа тасралгүй хөгжих боломжийг олгоно.

*      Ямар ч хүнд сурах, боловсрох боломжийг олгодог.

 

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн гэж юу вэ?

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн гэдэг нь сургалтын дидактик шаардлагад нийцэхүйц боловсруулагдсан, компьютер болон бусад технологийн тусламжтайгаар суралцагчдад хүрч, сургалтанд хэрэглэгддэг нэг төрлийн хэрэглэгдэхүүн юм. Тухайлбал, өнгөний зохицол, дэлгэцийн зохиомж гэх зэрэг асуудлыг энэ алхам болон дараагийн алхамд шийдэж болдог.

 

Блог нь Интернэт ертөнц дэх таны нэрийн хуудас болох төдийгүй энэхүү нэрийн хуудсаараа дамжуулан цаг мөч бүрд мянга мянган хүмүүстэй танилцаж, хамтран ажиллаж байна.

 

Блог хөтлөх давуу тал:

*      Үнэ төлбөргүй

*      Бүх цэс монгол хэл дээр

*      Хамтран бичигч нэмэх

*      Найзууд нэмэх /Холбоос оруулах/

*      Тескстэн мэдээлэл, зураг,дуу,видео мэдээл оруулах

 

Блог бичиж эхэлснээр танд дараах давуу талууд үүснэ.

1. Бизнесийн хувьд хамтын ажиллагаа болон үйлчлүүлэгч нэмэгдэх магадлал маш өндөр.

2. Таны цахим хуудсыг хайлтын системд оновчтой болгоход ихээхэн хувь нэмэр болно.

3. Өөрийн мэдлэгийг бусдад түгээснээр хүмүүс таныг шууд болон шууд бус байдлаар мэддэг болж үнэлж эхэлнэ.

4. Нэгэнт таны нийтлэлүүд тухайн хүнд таалагдсан, тухайн хүн өөртөө тохирох маш сайн зөвлөгөөг авсан бол дахин танай цахим хуудас руу зочлох нь гарцаагүй.

 

Ш  Өөрсдийн блогийг сошиал медиа-тай ямагт холбож байх хэрэгтэй. Facebook, Twitter зэрэг сошиал медиа цахим хуудсуудаар дамжуулан та блогоо олон нийтэд хүргэж хандалтаа өсгөх бүрэн боломжтой

 

 

Ашиглагдах материал:

www.blogmn.netблог сайт

http://bayarsaixan.blogspot.com/ - 10 ангийн хичээл HTML-г судлаж үзнэ.

 

Сэдэв

Тайлбар

Цаг, минут

1

Блогийн тухай

Цахим хэрэглэгдэхүүн боловсруулах аргачлал

45 минут

2

Блог үүсгэх

Шинээр блог хаяг нээх

45 минут

3

Блогийн загвар солих, ангилал үүсгэх

Үүсгэсэн блогийн загвар болон шинэ ангилал нэмэх

45 минут

4

Блогтоо мэдээл оруулах

Текстэн мэдээлэл, PPT, DOC, PDF, видео хичээл

45 минут

 

Бичсэн: ТЕХНОЛОГИ ЗУРАГЗҮЙН ЗААХ АРГЫН НЭГДЭЛ | цаг: 12:11 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax